Мэндчилгээ

Аюушийн Цогцэцэг миний бие хүний их эмчийн мэргэжлийг сонгож, эрдэнэт хүний эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд З6 жил зүтгэжээ. Хүний төлөөх эрхэм сайхан мэргэжлийг сонгоход удам дамжсан эрүүл мэндийн салбарын гэр бүлийн орчин нөлөөлсөн гэж би хувь тавиландаа баярлаж явдаг тангараг өргөсөн жирийн нэгэн эмч. Эмчлэгч эмчээс тасгийн эрхлэгч, эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн сайд хүртэл мерит зарчмаар тасралтгүй ажиллахдаа хүний амь насыг хамгаалах, нийгэмд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх зэргээр бодлогын түвшинд 20 орчим жил ажилласан байна. Ялангуяа Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа, нийт ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй аливаа эрсдэлийг бууруулахын төлөө төрийн бодлогыг хэрхэн уялдуулж болдог гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулсан. Тухайлбал, Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эх нялхсын эндэгдлийг бууруулах, иргэдээ аюулт өвчний улмаас санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, эх орондоо эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй, чанартай авах боломжийг бүрдүүлэх, даатгуулагч иргэний эрх ашгийг хамгаалсан урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар явуулах, өмчийн хэлбэр харгалзахгүй эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн санхүүжилтийн орчныг “эрүүлжүүлэх” зэрэг олон асуудлыг шийдсэн билээ. Цаашид эрүүл мэндийнхээ тогтолцоог олон улсын жишигт хүргэж, эрдэнэт хүн ТАНЫ амь насыг аврах ирээдүйн энэрэнгүй тогтолцоог бүрдүүлэхийн төлөө өөрийн эрдэм мэдлэг, олж авсан туршлагаа зориулан ажиллахаар энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буйг минь хүлээн авч, мэргэн шийдвэрээ гаргана гэдэгт миний бие итгэлтэй байна. Монголын ирээдүй болсон Эрүүл Монгол Хүний Төлөө таны сонголт туйлын чухал. Хүн бүрд эрүүл энх, өрх бүрд аз жаргал хүсье.

Боловсрол

Огноо Хаана Мэргэжил Сургуулийн нэр
1998-1999 Монгол Улс Хүний их эмч Анагаах ухааны дээд сургууль
1980-1986 Монгол Улс Анагаах ухааны магистр Анагаах ухааны дээд сургууль
1999-2001 Монгол Улс Төрийн удирдлагын менежер Удирдлагын академи
2004-2009 Москва хот, ОХУ Анагаах ухааны доктор Арьсны эрдэм шинжилгээний төв

Эрдмийн зэрэг, цол

Огноо Зэрэг, цол
2007 Клиникийн профессор
2009 Анагаах ухааны доктор
2014 Монгол Улсын Зөвлөх зэргийн эмч

Ажлын туршлага

Огноо Албан тушаал Хаана
1986-1988 Их эмч Арьс эмгэг судлалын үндэсний төв
1988-2003 Тасгийн эрхлэгч Арьсны өвчин судлалын үндэсний төв
2003-2016 Ерөнхий захирал Арьсны өвчин судлалын үндэсний төв
2016-2017 Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд
2017 Удирдах зөвлөлийн дарга Монголын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо
2020-2024 Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Монгол Ардын Нам
2024 Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны зөвлөх УИХ

Олон улсын гишүүнчлэл

Огноо Албан тушаал
2003 Дэлхийн арьсны эмч нарын нийгэмлэгийн гишүүн
2008 АНУ-ын Хөгшрөлтийн эсрэг нийгэмлэгийн гишүүн
2012 АНУ-ын Арьсны өвчин судлалын академийн гишүүн