Аюушийн Цогцэцэг миний бие хүний их эмчийн мэргэжлийг сонгож, эрдэнэт хүний эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд З6 жил зүтгэжээ. Хүний төлөөх эрхэм сайхан мэргэжлийг сонгоход удам дамжсан эрүүл мэндийн салбарын гэр бүлийн орчин нөлөөлсөн гэж би хувь тавиландаа баярлаж явдаг тангараг өргөсөн жирийн нэгэн эмч. Эмчлэгч эмчээс тасгийн эрхлэгч, эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн сайд хүртэл мерит зарчмаар тасралтгүй ажиллахдаа хүний амь насыг хамгаалах, нийгэмд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх зэргээр бодлогын түвшинд 20 орчим жил ажилласан байна. Ялангуяа Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа, нийт ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй аливаа эрсдэлийг бууруулахын төлөө төрийн бодлогыг хэрхэн уялдуулж болдог гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулсан. Тухайлбал, Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эх нялхсын эндэгдлийг бууруулах, иргэдээ аюулт өвчний улмаас санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, эх орондоо эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй, чанартай авах боломжийг бүрдүүлэх, даатгуулагч иргэний эрх ашгийг хамгаалсан урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар явуулах, өмчийн хэлбэр харгалзахгүй эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн санхүүжилтийн орчныг “эрүүлжүүлэх” зэрэг олон асуудлыг шийдсэн билээ. Цаашид эрүүл мэндийнхээ тогтолцоог олон улсын жишигт хүргэж, эрдэнэт хүн ТАНЫ амь насыг аврах ирээдүйн энэрэнгүй тогтолцоог бүрдүүлэхийн төлөө өөрийн эрдэм мэдлэг, олж авсан туршлагаа зориулан ажиллахаар энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буйг минь хүлээн авч, мэргэн шийдвэрээ гаргана гэдэгт миний бие итгэлтэй байна. Монголын ирээдүй болсон Эрүүл Монгол Хүний Төлөө таны сонголт туйлын чухал. Хүн бүрд эрүүл энх, өрх бүрд аз жаргал хүсье.
Огноо | Хаана | Мэргэжил | Сургуулийн нэр |
---|---|---|---|
1998-1999 | Монгол Улс | Хүний их эмч | Анагаах ухааны дээд сургууль |
1980-1986 | Монгол Улс | Анагаах ухааны магистр | Анагаах ухааны дээд сургууль |
1999-2001 | Монгол Улс | Төрийн удирдлагын менежер | Удирдлагын академи |
2004-2009 | Москва хот, ОХУ | Анагаах ухааны доктор | Арьсны эрдэм шинжилгээний төв |
Огноо | Зэрэг, цол |
---|---|
2007 | Клиникийн профессор |
2009 | Анагаах ухааны доктор |
2014 | Монгол Улсын Зөвлөх зэргийн эмч |
Огноо | Албан тушаал | Хаана |
---|---|---|
1986-1988 | Их эмч | Арьс эмгэг судлалын үндэсний төв |
1988-2003 | Тасгийн эрхлэгч | Арьсны өвчин судлалын үндэсний төв |
2003-2016 | Ерөнхий захирал | Арьсны өвчин судлалын үндэсний төв |
2016-2017 | Монгол Улсын Засгийн газрын гишүүн | Эрүүл мэндийн сайд |
2017 | Удирдах зөвлөлийн дарга | Монголын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо |
2020-2024 | Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх | Монгол Ардын Нам |
2024 | Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны зөвлөх | УИХ |
Огноо | Албан тушаал |
---|---|
2003 | Дэлхийн арьсны эмч нарын нийгэмлэгийн гишүүн |
2008 | АНУ-ын Хөгшрөлтийн эсрэг нийгэмлэгийн гишүүн |
2012 | АНУ-ын Арьсны өвчин судлалын академийн гишүүн |